Хайх

Италийн Condé Nast хэвлэлийн газар дөрвөн сэтгүүлийнхээ үйл ажиллагааг зогсоож байна

Италийн Condé Nast хэвлэлийн газар дөрвөн сэтгүүлийнхээ үйл ажиллагааг зогсоож байна

Vogue брэндийн хүрээнд гарч байсан дөрвөн сэтгүүл

Text: Buro.Mongolia


Зураг:

Италийн Condé Nast хэвлэлийн газар дөрвөн сэтгүүлийнхээ үйл ажиллагааг нэгэн зэрэг зогсоохоор шийдсэнээ саяхан мэдэгдлээ. Тодруулбал эрчүүдийн Vogue L'Uomo, хүүхдийн Vogue Bambini, хуримын Vogue Sposa болон үнэт эдлэлийн Vogue Gioiello сэтгүүлүүд дахин хэвлэлтэд орохгүй юм. WWD вебсайтын мэдээллэж буйгаар Condé Nast-ийн удирдлага мөн ойрын хугацаанд ажилчдынхаа тоог багасгаж, зарим төслүүдээ хаах магадлалтай байгаа гэнэ.

Харин Vogue Italia сэтгүүлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно. Сануулахад, тус сэтгүүлийн ерөнхий редакторын суудлыг саяхнаас эхлэн Эмануэль Фарнети эзлэх болсон бөгөөд түүний удирдлага доор сэтгүүлийн энэ сарын дугаар цоо шинэ дизайнтай гарсан байгаа.

Condé Nast хэвлэлийн газрын эзэмшилд Vogue-с гадна GQ, Glamour, Vanity Fair, Condé Nast Traveller, Architectural Digest болон хоолны тухай La Cucina Italiana сэтгүүлүүд хамрагддаг билээ.

цааш үзэх