Хайх

Италийн Repossi үнэт эдлэлийн марк LVMH-д нэгдлээ

Италийн Repossi үнэт эдлэлийн марк LVMH-д нэгдлээ

Нэмэлт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

LVMH өсөх ирээдүйтэй брэндүүдтэй хамтарсан хэвээр байна. Италийн үнэт эдлэлийн Repossi брэнд нь Бернар Арногийн багт нэгдлээ

1920 онд үүсгэн байгуулагдсан Repossi брэндийг зөвхөн Италид биш, мөн дэлхий даяар таних билээ. Тэр тусмаа 2007 онд брэндийн бүтээлч захирлын суудал дээр Гайя Репосси гэх гэр бүлийн бизнесийн өв залгамжлагч буюу үүсгэн байгуулагчийн ач охин томилогдсоноос хойш тус эртний ордон шинээр амьдарч эхэлсэн. Шинэ бүтээлч захирлын дэгжин бөгөөд цэвэрхэн гоёл чимэглэл олон нийтийн анхаарлыг ихээр татсан юм. Хамгийн гол нь тэд Бернар Арно ба түүний гэр бүлийн анхааралд өртжээ. Улмаар LVMH Group италийн марктай хамтарч, Repossi-гийн хувьцааг эзэмших болсноо саяхан мэдэгдлээ.

Хоёр компанийн төлөөлөгчдийн хэлснээр LVMH ба Repossi нар нийтлэг үнэ цэнэтэй гэнэ. Тэр нь бүтээлч сэтгэлгээ, төгс байдлыг эрмэлзэх сэтгэл, ажил хэрэгч ба гэр бүлийн амин сүнс юм.

Италийн Repossi үнэт эдлэлийн марк LVMH-д нэгдлээ (фото 1)

цааш үзэх