Канье Уэст ба Ким Кардашьян нар хүүхдийн хувцас бүтээнэ
Анхны загварыг Норт Уэст өмсөж үзүүллээ
Хоёр хоногийн өмнө Ким Кардашьян өөрийн Snapchat хуудсаараа дамжуулан нөхөр Канье Уэстийн хамтаар хүүхдийн цуглуулга гаргах болсноо мэдэгдлээ. Цуглуулгын анхны албан ёсны нүүр царай ба загвар өмсөгчөөр мэдээж хэрэг тэдний гурван настай охин Норт Уэст тодорчээ.
Норт шинэ төслийн анхны загвар болох шар өнгийн нэхий хүрэм ба неон шар өнгийн гялалзуур чимэгтэй хоолойтой даашинзыг өмсөн зургаа даруулж, цуглуулгын ерөнхий уур амьсгалыг бидэнд харууллаа. Бяцхан гүнжийн өмссөн тэрхүү хүрэм Каньегийн Yeezy маркийн Season 4 цуглуулгад багтсан загварын жижгэрүүлсэн хувилбарыг санагдуулж байлаа.
"Аав, ээж хоёр нь хүүхдийн хувцас бүтээхээр шийдэж, эхний загваруудаа танилцуулж байна. Норти эдгээр загварын өнгө ба материалыг сонгосон байгаа" хэмээн Ким Snapchat бичлэгдээ ярьлаа.
Хүүхдийн цуглуулга хэзээ нээлтээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч загварын салбарынхан бяцхан хувцаснуудыг удахгүй зохиогдох Yeezy-гийн загварын шоун дээрээс олж харах магадлалтай хэмээн таамаглаж байна.