Хайх

Кара Делевинь Кейт Моссын ачаар хэрхэн сэтгэлийн хямралаас гарснаа ярьлаа

Кара Делевинь Кейт Моссын ачаар хэрхэн сэтгэлийн хямралаас гарснаа ярьлаа

Эгч дүүс

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бидний олж мэдсэнээр загварын бизнес Кара Делевиньд хэрцгий хандаж, түүнийг бүр сэтгэлийн гүн хямралд оруулсан гэнэ. Харин Караг энэ байдлаас Кейт Мосс гаргажээ

Зарим хүмүүс гаднаа маш их аз жаргалтай харагддаг ч дотроо гуниглаж байдаг шүү дээ. Хамгийн нэр хүндтэй загварын сэтгүүл, тайзнаас бидэн рүү харах алдартай модель үнэн хэрэгтээ өөртөө итгэлгүй, сэтгэлдээ төөрсөн залуу бүсгүй байж ч мэднэ. Кара Делевиний хэлснээр тэр ажлынхаа оргил үед яг л тийм охин байсан гэнэ. Тэрбээр "Women In The World" чуулган дээр ийнхүү өөрийнхөө туршлагаас хуваалцлаа.

"Би хэнд ч "үгүй" гэж хэлж чаддаггүй байсан, бүр хэнд ч шүү. Маш их ажлын ачааллаас болж тун удалгүй миний бие өвдөж, хайрст үлд туссан юм. Би өөрийнхөө биеийг мэдрэхээ больж, харин миний агентлаг намайг эмч рүү явуулж, эмнэлэгт намайг кортизоноор тарьж эхэлсэн юм. Яг үнэндээ тэр үед намайг хэн нэгэн зогсоогоосой гэж хүсэж байсан ч хэн ч тэгээгүй" хэмээн Daily Mail-д түүний ярилцлагыг буулгажээ. Түүнээс гадна тэрбээр асуудлыг шийдэхийн оронд эм ууж өөрийгөө тайтгаруулдаг байснаас болж сэтгэлийн гүн хямралд орсон гэнэ. Караг энэхүү хүнд байдлаас нь Кейт Мосс гаргаж авчээ. "Би хэн нэгэн өөр хүний мөрөөдлийн дагуу амьдарч байгаа мэт санагддаг байсан. Намайг Кейт аварсан. Тэр зүгээр л над дээр ирж, "газар доороос" татаж гаргасан" гэж Кара хэллээ.

Тэр үед Кара йогоор хичээллэж, бас дуу бичиж эхэлсэн нь түүний гол "эмчилгээ" болсон гэнэ.

 

цааш үзэх