Malcolm in the Middle цуврал 18 жилийн дараа эргэн ирлээ
Тэгвэл цувралын зохиолч Линвуд Бумер 18 жилийн дараа Malcolm in the Middle-н шинэ ангиудыг Disney+ платформтой хамтран хийхээр болсон талаараа албан ёсоор мэдэгджээ. Шинэ бүлэг нь нийт дөрвөн ангитай байх бөгөөд Малкольмын дүрийг бүтээсэн жүжигчин Фрэнки Муниз, Малкольмын аав, ээжийн дүрд тоглосон Брайан Крэнстон, Жэйн Качмарек нар дахин дүрээ бүтээхээр болсон байна. Харин бусад дүрүүд буюу Малкольмын ах нар болох Фрэнсис, Риз, түүний дүү Дьюи нарын дүрд тоглосон жүжигчид цувралд эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Шинэ бүлгийн үйл явдалд юу гарах талаар мэдээлэл хомс байгаа хэдий ч Малкольмын эцэг эхийн хуримын 40 жилийн ойн баяр болж буй талаар харуулах гэнэ. Мөн цувралын трейлер, үзэгчдийн хүртээл болох огноо зэрэг чухал мэдээллүүд цацагдаагүй байгаа юм.