Хайх

Кара Делевинь өөрийн тавгүйтсэн сэтгэлээ бусдад хуваалцлаа

Кара Делевинь өөрийн тавгүйтсэн сэтгэлээ бусдад хуваалцлаа

Twitter өчил

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алдартай загвар өмсөгч бүсгүй өөрийн Twitter хуудаснаа хэд, хэдэн гунигтай ба илэн далангүй мэдээлэл үлдээлээ

Саяхан Кара Делевинь Saint Laurent-ын хаврын сурталчилгаанд оролцсон бөгөөд энэ нь моделийг загварын ертөнцөд эргэн ирж байна гэх цуу яриа үүсгэхэд хүргэсэн юм. Делевинь уг цуурхалд хариу өгөхөөр шийдэж, загварын ажилдаа хэрхэн ханддаг талаараа хэд, хэдэн илэн далангүй нийтлэл бичжээ. Карагийн хэлж буйгаар тэр хэзээ ч загварын ертөнцийг орхиж байгаагүй гэнэ. Тэр сэтгэлийн гүн хямралд орсон учраас загварын ажлаа түр зогсоож, амсхийх шаардлага гарсан аж. Дашрамд дурдахад Кара өөрийн сэтгэл санааны байдлын талаар урьд өмнө нь нэг биш удаа олон нийттэй хуваалцаж байсан билээ. Түүний сэтгэл санааны гүн хямрал аль өсвөр наснаас нь эхэлсэн гэж тэрбээр өмнөх ярилцлагадаа дурдаж байсан юм. Түүнээс гадна Кара загварын ертөнцөд ямар нэгэн гомдол тээж явдаггүй бөгөөд одоогийн байдлаар кино салбарт илүү төвлөрөн ажиллаж буйгаа хэлсэн байна.

Truth.

A photo posted by Cara Delevingne (@caradelevingne) on

цааш үзэх