Хайх

Анхны харц: Карин Ройтфельд Uniqlo-д зориуллаа

Анхны харц: Карин Ройтфельд Uniqlo-д зориуллаа

Удаан хүлээсэн цуглуулга

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алдарт Карин Ройтфельд Uniqlo брэндэд зориулж 40 төрлийн загвар бүхий жижиг цуглуулга бүтээлээ. Анхны зургуудыг сонирхоцгоое

Энэ жилийн дөрөвдүгээр сард Uniqlo брэнд францын загварын ертөнцийн хамгийн алдарт бүсгүйчүүдийн нэг болох Карин Ройтфельдтэй хамтрах гэж буйгаа зарласан. Harper's Bazaar сэтгүүлийн олон улсын захирал ба CR Fashion Book-ийн үүсгэн байгуулагч Карин японы брэндэд зориулж 40 загвараас бүрдсэн цуглуулга бүтээлээ. Шинэ цуглуулгыг загвар өмсөгч Лекси Болинг төлөөлж, зураг авалтыг Стивен Майзел хариуцжээ. Анхны зургуудыг харахад хамгийн ихээр нүдэнд туссан зүйл нь модель Болинг Ройтфельдтэй маш адилхан байлаа. Фэйшн хатагтайн хэв маяг нь түүний тод хүрээлсэн нүд, бага зэрэг замбараагүй үс болон ирвэсийн цоохор хээнд оршдог билээ.

Бидний тэсэн ядан хүлээж буй цуглуулгын борлуулалт аравдугаар сарын сүүлээр эхлэх болно.

цааш үзэх