Хайх

Карин Ройтфельдын Uniqlo-д зориулсан цуглуулга ямар болсон бэ?

Намар-өвөл 2016

Text: Buro.Mongolia


Францын Vogue сэтгүүлийн хуучин ерөнхий редактор Карин Ройтфиельд япон брэндэд зориулсан гурав дахь цуглуулга удахгүй худалдаанд гарна

 

Шинэ цуглуулгыг Карин Ройтфельд Uniqlo-гийн дизайны захирал Наоки Такизавагийн хамтаар бүтээсэн байна. Тэд мөн цуглуулгын богино хэмжээний сурталчилгаанд хамтдаа оролцжээ. Шинэ цуглуулгад нийт 43 төрлийн хувцас багтсан бөгөөд тэдгээр хувцаснууд ерөнхий дөрвөн хэсэгт хуваагдсан байгаа. Эхний хэсэгт сонгодог загварын суурь хувцаснууд, хоёрдугаар хэсэгт цэргийн сэдэвтэй хувцаснууд, гуравдугаар хэсэгт эмэгтэйлэг юбка ба даашинзууд, харин дөрөвдүгээр хэсэгт Ройтфельдын хамгаас хайртай ирвэсний хээтэй загварууд багтжээ. Хувцаснуудын үнэ $9,90-ээс $199,90 долларын хооронд байна. Цуглуулга аравдугаар сарын 27-нд худалдаанд гарна.

цааш үзэх