Хайх

Кендалл Женнер Love сэтгүүлд зориулж дүүгийнхээ зургийг авчээ

Кендалл Женнер Love сэтгүүлд зориулж дүүгийнхээ зургийг авчээ

Шинэ дугаарт

Text: Buro.Mongolia


Зураг:

Крис Женнерийн Instagram хуудаст Love сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудасны зураг нийтлэгдлээ. Шинэ дугаарын нүүрэнд улаан өнгийн хувцас өмссөн Кайли Женнер гарсан байна. Кайлигийн зургийг түүний эгч, загвар өмсөгч Кендалл Женнер даржээ. Гэхдээ энэ нь загвар өмсөгч бүсгүйн Love сэтгүүлтэй гэрэл зурагчны хувиар хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол биш юм. Кендалл өмнө нь тус сэтгүүлийн намар өвлийн дугаарт Синди Кроуфордын охин, модель Кайя Герберийн зургийг өөрийн дурандаа буулгаж байсан туршлагатай.

Тэдний ээж Крис Женнер Instagram хуудастаа "Чи гайхалтай харагдаж байна Кайли. Би та хоёроор бахархаж байна" хэмээн зурганд тайлбар бичжээ.

 

 

 

цааш үзэх