Хайх

Коронавирусын улмаас Met Gala үдэшлэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

Коронавирусын улмаас Met Gala үдэшлэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

Тавдугаар сарын 4-нд товлогдсон байсан загварын салбарын томоохон арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай Met Gala үдэшлэг энэ жил ч мөн Нью-Йорк хотод 4-ний өдөр зохиогдохоор товлогдсон байсан ч дэлхий дахинаа дэгдээд буй коронавирусын халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдохоор болжээ. Энэ талаар Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур WWD-д мэдээллэсэн байна.

Энэ жил Met Gala үдэшлэг "About Time: Fashion and Duration" буюу "Цаг хугацааны тухайд: Загвар ба үргэлжлэх хугацаа" гэх сэдэв дор явагдахаар төлөвлөгдөж, гол хамтрагчаараа Louis Vuitton брэндийг сонгоод байсан билээ. Харин Met Gala зохион байгуулагддаг Метрополитен музей өнгөрсөн долоо хоногт үүд хаалгаа хаасан бөгөөд одоогоор дөрөвдүгээр сарын 4-нд нээгдэх төлөвтэй байна.

Worldometers вебсайт дээрх мэдээллийн дагуу гуравдугаар сарын 17-ний байдлаар дэлхийд коронавирусын халдвар авсан нийт 182,000 хүн бүртгэгдсэн байгаа бол АНУ-д халдвар авсан хүний тоо 4,700 давжээ.

цааш үзэх