Хайх

Леди Гагагийн Victoria’s Secret дээр өмссөн малгай нэг сая долларын үнэтэй байжээ

Леди Гагагийн Victoria’s Secret дээр өмссөн малгай нэг сая долларын үнэтэй байжээ

Үргэлж анхаарлын төвд

Text: Ө.Тодгэрэл


Сая долларын үнэтэй шляп малгайг бүтээхэд 300 цаг зарцуулсан байна

Леди Гагагийн Victoria's Secret дээр өмссөн хувцаснууд загвар өмсөгчдийнхөөс дутахааргүй сүрлэг байсан. Дуучин бүсгүй VS-ийн дотуур хувцаснаас эхлээд Azzedine Alaïa брэндийн торон хослол хүртэл нийт таван төрлийн анхаарал татам төрх бүрдүүлсэн юм. Гэхдээ түүний гялалзсан хар хувцаслалт тэр дундаас хамгийн үнэтэй нь байжээ. Тэрхүү хувцаслалтын ганц малгай нь л гэхэд нэг сая долларын үнэтэй байсан байна.

Зөвхөн Леди Гагад тусгайлан хийгдсэн, хар өнгийн шляп маягийн малгай нь нийт 45,700 ширхэг Swarovski шигтгээнүүдээс бүрджээ. WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар энэхүү загварыг Америкийн Gladys Tamez Millinery малгайн брэнд Swarovski-той хамтарч бүтээсэн аж. Уг төсөлд нийт арван гар урчууд оролцож, 300 цагийн турш ажилласан байна.

Леди Гагагийн сая долларын үнэтэй малгайг хөдөлгөөнтэйгөөр харахыг хүсвэл Victoria's Secret-ийн шоуг манай цагаар арванхоёрдугаар 6-ны өглөөний 11:00 цагт Америкийн CBS эсвэл Монголын Star TV-гээр үзээрэй.

Леди Гагагийн Victoria’s Secret дээр өмссөн малгай нэг сая долларын үнэтэй байжээ (фото 1)Леди Гагагийн Victoria’s Secret дээр өмссөн малгай нэг сая долларын үнэтэй байжээ (фото 2)

цааш үзэх