Хайх

Мөрөөдлийн нэгдэл: Louis Vuitton x Supreme хамтарсан цуглуулга

Мөрөөдлийн нэгдэл: Louis Vuitton x Supreme хамтарсан цуглуулга

Анхны зургууд цахим ертөнцөд алдагдлаа

Text: Ө.Тодгэрэл


Louis Vuitton брэндийн эрэгтэй загварын бүтээлч захирал Ким Жонс хоёр хоногийн өмнө өөрийн Instagram хуудаснаа Францын загварын ордны алдарт лого дээр Supreme брэндийн инээмсэглэсэн стикер давхарласан нэгэн нууцлаг зураг нийтэлж, загвар сонирхогчдын дунд шуугиан дэгдээлээ. Уг зургийг харсан хүн бүр эдгээр брэндүүдийг хамтрах болсон талаар таамаглаж, ирээдүйн цуглуулгыг тэсэн ядан хүлээж байна. Тансаг зэрэглэлийн загварын ертөнцийн нэр хүндтэй загварын ордон, street style чиглэлийн cool брэндүүд хамтарснаар оны хамгийн хүлээлттэй, олон төрлийн хэрэглэгч татсан төсөл бүтээх магадлалтай байна.

Ким Жонсын нийтэлсэн зургаас гадна цахим ертөнцөд мөн нэгэн үл танигдах загвар өмсөгчийн нийтэлсэн цагаан өнгийн хөвөн цамцны зураг тархлаа. Энэ нь магадгүй ирээдүйн капсул цуглуулгын анхны загвар байж болох юм. Юутай ч хүлээх л үлдлээ.

Мөрөөдлийн нэгдэл: Louis Vuitton x Supreme хамтарсан цуглуулга (фото 1)

 

 

цааш үзэх