LVMH Prize тэмцээний эцсийн шатанд үлдсэн оролцогчдын нэрс тодорлоо
Найман азтан
LVMH залуу дизайнеруудын олон улсын тэмцээн үүсгэн байгуулагдаад дөнгөж гуравхан жил болж байгаа ч уг тэмцээний ялагчид загварын ертөнцөд томоохон нэр хүнд олсон. Тэрхүү амжилтын шалтгаан нь зөвхөн гурван зуун мянган евро бүхий мөнгөн шагналд оршиж байгаа юм биш. Харин нэгдүгээр байранд орсон азтай дизайнерын нэр нэн даруй олон нийтэд танигдаж, загварын салбарт тодорхой хэмжээний байр суурь эзэлдэгт хамаг учир байгаа юм. Энэ оны тэмцээний ялагч зургадугаар сарын 16-нд тодорхой болно. Тэр болтол шүүгчид гол шагналын төлөө өрсөлдөх эцсийн шатны найман оролцогчдыг тодорхойлоод байна. Тэгэхээр Аalto, Alyx, Brandon Maxwell, Facetasm, Koché, Vejas, Wales Bonner ба Y/Project гэх брэндүүдийн аль нэг нь тун удахгүй мөрөөдлөө биелүүлэх нь ээ. Оролцогчдын сонгон шалгаруулалтыг хариуцсан энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Карл Лагерфельд, Марк Жейкобс, Жонатан Андерсон ба Николя Жескьер зэрэг загварын хамгийн нөлөө бүхий дизайнерууд багтсан байгаа.