Хайх

Тансаг зэрэглэлийн тэргүүлэгч брэндүүдээр Chanel ба Hermès тодорлоо

Тансаг зэрэглэлийн тэргүүлэгч брэндүүдээр Chanel ба Hermès тодорлоо

Судалгааны дагуу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Luxury Institute гэх судалгааны байгууллага тансаг зэрэглэлийн хамгийн нөлөө бүхий брэндийг тодруулахаар шийджээ. Тэд хэрэглэгчид дунд маш өргөн хэмжээний санал асуулга явуулсан байна. Судалгааны дагуу тэргүүн байранд Chanel ба Hermès бичигдлээ

Судалгааг аль болох бодит, үнэн болгохын тулд Luxury Institute долоон орны, нийт 3999 эмэгтэйгээс судалгаа авчээ. Тодруулбал АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Хятад ба Япон улсын төлөөлөгчид энэ судалгаанд оролцсон байна. Эдгээр эмэгтэйчүүдэд 40 гаруй брэндүүд санал болгож, тэдний чанар ба онцгой хэв маягийнх нь талаар асуулт тавьжээ. Судалгаанд оролцогчид 0-10 хүртэлх оноогоор брэнд бүрийг дүгнэсэн байна. Үр дүнд нь дэлхийн люкс салбарын тэргүүлэх брэндүүдээр Chanel, Hermès, Loro Piana, Akris ба Brunello Cucinelli нар тодорчээ.

Энэхүү судалгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Luxury Daily вебсайтад зочлоорой.

 

цааш үзэх