Хайх

Marks & Spencer брэнд Алекса Чангтай хамтарч цуглуулга гаргалаа

Marks & Spencer брэнд Алекса Чангтай хамтарч цуглуулга гаргалаа

Дөрөвдүгээр сард

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Та Marks & Spencer–ийн дэлгүүр рүү нэг ч удаа орж үзээгүй байж болох юм. Учир нь ихэнх хүмүүс уг брэндийг хөгшин бас уйтгартай загваруудтай гэж үздэг. Гэхдээ үзэл бодлоо өөрчлөх цаг ирсэн бололтой шүү. Тун удахгүй энэхүү брэнд Их Британийн it girl-той хамтарсан цуглуулгаа худалдаанд гаргах гэж байна

Marks & Spencer-ийн эргэн тойронд "загварлаг" уур амьсгал хэзээ ч мэдрэгдэж байгаагүй. Энэ утгаараа брэнд нутаг нэгт Topshop-оос харьцангуй хоцорч явдаг билээ. Ер нь бол M&S-ийн дэлгүүрүүдээс дэлхийн дизайнеруудын гаргасан трендийг дуурайсан загварууд биш харин илүү тайван ба сонгодог хувцаснууд олж авах боломжтой. Тэд яг л ийм үндэслэл дээр уг брэнд Их Британийн хамгийн загварлаг бүсгүй Алекса Чангтай хамтарсан цуглуулга гаргажээ.

Marks & Spencer брэнд Алекса Чангтай хамтарч цуглуулга гаргалаа (фото 1)

Урт хөлт Алекса Чанг Marks & Spencer брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүлмэгцээ маркийн эртний архивуудыг судалж, Лидсэд байрших Marks & Spencer-ийн нэрэмжит музейг сонирхон үзжээ. Улмаар тэр цуглуулгаа Archive by Alexa хэмээн нэрлэхээр шийдэж, ихэвчлэн энгийн хувцаснууд бүтээсэн байна. Миди урттай юбка, өргөн өмдтэй хослол, алтан товчтой пиджак, сонгодог тренч, илүү дутуу зүйлгүй цамц ба топ зэрэг нэг үгээр Их Британийн сонгодог загвар болжээ. Алекса Чангийн хувийн стиль ч мөн адил энгийн хэрнээ дэгжин зүйлсээс бүрддэг шүү дээ. Тэгэхээр та иймэрхүү төрх санал болгож байвал эдгээр загварыг анхааралдаа аваарай.

 

цааш үзэх