Хайх

Michael Kors-ын “ухаалаг” цаг

Michael Kors-ын “ухаалаг” цаг

Access

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Майкл Корс технологи ба дизайны төгс нийлбэр болсон анхны “ухаалаг” бугуйн цагаа танилцууллаа

Michael Kors загварын ордон өөрийн анхны "ухаалаг" цагны цуглуулгыг бүтээсэн ба түүнийгээ Access хэмээн нэрлэсэн байна. Энэхүү аксесуарын ачаар та гурван дэлгэцийг нэгэн зэрэг удирдаж, олон нийтийн сүлжээ дах мэдээлэл ба текст мессеж хүлээн авч, Google-ийн дуут үйлчилгээ болон фитнесс зөвлөхийг ашиглах боломжтой. Access нь эмэгтэйчүүдэд зориулагдсан алтан, мөн эрчүүдэд зориулагдсан спорт маягийн хар өнгөний сонголттой юм байна. Энэ оны намар худалдаанд гарах цаг 395 долларын үнэтэй байх ажээ. Ингээд Корсын бүтээсэн ухаалаг хэрнээ chic цагны ид шидийг доорх бичлэгээс үзээрэй.

 

цааш үзэх