Хайх

Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана

Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана

Gucci-гийн шүтэн бишрэгчид анхаарлаа хандуулаарай!

Text: Buro.Mongolia


Зураг:

Gucci брэнд цахим ертөнцөд өргөжин тэлэхээр шийдэж, Net-A-Porter.com вебсайттай хамтран цөөн тооны загвар бүхий капсул цуглуулга бүтээлээ

Gucci загварын ордонд 2015 оны эхэн үед Алессандро Микеле гэх шинэ бүтээлч захирал ирснээс хойш хүн бүр брэндийн бүтээгдэхүүнүүдэд дурлах болсон. Брэндэд шинэ амьдрал бэлэглэж чадсан авьяаслаг дизайнер энэ удаад тансаг зэрэглэлийн онлайн дэлгүүр Net-A-Porter-той хамтарч, тусгай капсул цуглуулга бүтээсэн байна.


Өдөр тутмын хувцас, гутал ба аксесуар гэх зэрэг хорин төрлийн загвараас бүрдсэн жижиг цуглуулга тавдугаар сарын 12-ноос эхлэн www.net-a-porter.com вебсайт дээр худалдаалагдах болно. Цуглуулгад Gucci брэндийн сонгодог загвар болох Dionysus цүнх ба Ace кет багтах гэнэ. Алессандро Микеле түүнчлэн сүүлийн хэдэн цуглуулгадаа харуулсан цэцэг ба амьтдын хээг энэ удаагийн хамтын ажиллагаанд оруулжээ.

"Манай хэрэглэгчдийн дунд Gucci-гийн бүтээгдэхүүнүүд маш эрэлттэй байдаг. Бид хэрэглэгчиддээ зориулсан тусгай төсөл бүтээсэндээ их баяртай байгаа. Алессандро бол асар их авьяастай, өвөрмөц алсын хараатай онцгой уран бүтээлч юм. Капсул цуглуулга ч мөн адил үнэхээр төгс болсон шүү" хэмээн Net-A-Porter-ын ерөнхий захирал Элисон Лонис ярьлаа.

Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 1)Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 2)Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 3)Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 4)Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 5)Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 6)Net-A-Porter дээр Gucci-гийн тусгай капсул цуглуулга тавигдана (фото 7)

цааш үзэх