Хайх

Үүнийг харах хэрэгтэй: Парист дэлгэгдсэн кутюр загваруудын хамгийн үзэсгэлэнтэй деталиуд

Үүнийг харах хэрэгтэй: Парист дэлгэгдсэн кутюр загваруудын хамгийн үзэсгэлэнтэй деталиуд

Хавар-зун 2020

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө Парис хотноо хавар-зун 2020 улирлын кутюр загварын долоо хоног болж өндөрлөсөн билээ. Арга хэмжээний хүрээнд Chambre Syndicale de la Couture Parisienne төвийн албан ёсны гишүүд болох Dior, Chanel, Givenchy, Schiaparelli, Maison Margiela, Elie Saab болон бусад франц гаралтай, домогт брэндүүд кутюр цуглуулгуудаа танилцуулсан юм.

Хэдийгээр энэ жилээс эхлэн кутюр загварын долоо хоногийн хуваарийг нэлээд шахуу болгон гурван хоногт багтаахаар шийдсэн ч энэ удаагийн арга хэмжээ сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн, баялаг болж өнгөрлөө. Тухайлбал Balenciaga ордон эргээд кутюр загвар урлаж эхлэхээ мэдэгдсэн бол, дизайнер Жан-Поль Готье карьерынхаа сүүлчийн кутюр шоуг зохион байгуулж, харин бусад брэндүүд оёдлын шинэ техник болон эко шийдэл бүхий өвөрмөц санаануудыг дэвшүүлсэн юм. Энэ бүгдээс харахад кутюр загвар нь эргээд амилж байгаа бололтой.

Ингээд кутюр загварын долоо хоног дээр танилцуулагдсан хамгийн гайхалтай бүтээлүүдийг хамтдаа харцгаая.

Schiaparelli

Chanel

Dior

Givenchy

Valentino

Maison Margiela

Armani Prive

Jean Paul Gaultier

Iris van Herpen

Alexis Mabille

Elie Saab

Ulyana Sergeenko

Viktor & Rolf

Ziad Nakad

Guo Pei

цааш үзэх