Хайх

Opening Ceremony брэнд 2020 онд бүх дэлгүүрээ хаана

Opening Ceremony брэнд 2020 онд бүх дэлгүүрээ хаана

Гунигтай мэдээ

Text: Buro.Mongolia


Америкийн хувцас загвар зохион бүтээгчид Умберто Леон ба Кэрол Лим нарын үүсгэн байгуулсан Opening Ceremony брэндийг саяхан Италийн New Guards Group худалдаж авсан тухай мэдээлэл загварын салбар дахь ярианы гол сэдэв болоод байсан бол хэдхэн цагийн өмнө бас нэгэн шуугиан тарьсан мэдээ гарлаа. Тодруулбал загварынхны хайртай Opening Ceremony брэнд 2020 онд бүх салбар дэлгүүрээ хаахаар болжээ.

Энэ мэдээлэл нь анх брэндийн албан ёсны Instagram хуудас дээр нийтлэгдсэн бөгөөд "Бид New Guards Group компанийн шинэ хамтрагчдынхаа хамт Opening Ceremony-гийн санал болгох бүтээгдэхүүнүүдийг илүү өргөн хүрээнд тэлэх зорилгоор шинэ концепци боловсруулахаар шийдсэн. Үүнтэй холбогдуулан бид салбар дэлгүүрүүдээ хааж, хэсэг хугацааны дараа ямар нэгэн шинэлэг, цаг үетэйгээ нийцсэн зүйлтэй эргэж ирэхээр боллоо" хэмээн мэдэгдсэн байлаа.

Үүнээс гадна Opening Ceremony-гийн шинэ эзэд ойрын хугацаанд брэндийн вебсайтыг Farfetch тавцан руу шилжүүлж, байеруудад зориулсан тусгай шоурумыг Парист нээж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Милан руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх