Хайх

PETA байгууллага Prada-гийн хувьцааг худалдан авчээ

PETA байгууллага Prada-гийн хувьцааг худалдан авчээ

Тэмээн хяруулын нэрэмжит

Text: Buro.Mongolia


Зураг:

Hermès ба Oscar de la Renta брэндүүдийн хувьцааг худалдан авсан PETA одоо Prada-гийн хувьцааг худалдан авлаа. Ингэснээр PETA томоохон загварын ордуудын жил бүр зохиогддог хувьцаа эзэмшигчдийн уулзалтад оролцож, амьтдын эрхийг хамгаалахын төлөө илүү хүчтэй ажиллаж чадах юм

PETA байгууллага тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг ховор амьтдын арьсаар хийхийг эсэргүүцэж, уг үзэгдэлтэй тэмцсээр байна. Байгаль орчин ба амьтдын эрхийг хамгаалдаг тус байгууллага нь Oscar de la Renta-г зааны арьс, мөн Hermès-ийг матрын арьс ашигласанд дургүйцэж, брэндүүдийг ес зүйгүй үйл ажиллагаа явуулдагт буруутгаж байсан юм. Харин өчигдөр компани Prada ордны хувьцааг худалдан авснаа олонд мэдэгдлээ. Тэд үүний үр дүнд хувьцаа эзэмшигчдийн уулзалтад оролцож, брэндийг тэмээн хяруулын арьсаар цүнх үйлдвэрлэхийг нь хориглох төлөвлөгөөтэй байгаа аж.

"PETA байгууллага амьтдын эрхийг хамгаалсаар ирсэн. Бид энэ тэмцлийг Prada-гийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурал руу аваачиж байна. Бид тэмээн хяруулын арьсыг цүнх эсвэл аливаа өөр бүтээгдэхүүнд ашиглахыг эрс эсэргүүцэж, энэ үйл ажиллагааг яаралтай зогсоохыг шаардах болно" хэмээн байгууллагын гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Prada-гийн төлөөлөгчид одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.

цааш үзэх