Proenza Schouler-ийн шинэ “төгс бус” сурталчилгаа
Дэвид Симсийн дуранд
Зурагчин Дэвид Симс болон зураг авалтын бүтээлч захирал Питер Майзел нар загвар өмсөгчдийг хөдөлгөөнтэй байхад нь зураг дарахаар шийджээ. Учир нь цуглуулгын урагдсан мэт ирмэгтэй даашинз, хүрэмний гайхалтай бүтэц нь хөдөлгөөнд илүү ойлгомжтой харагдаж байгаа.
"Бид загвар өмсөгчдөөс санаачлагатай байж, бодит амьдрал дээрх шиг хөдлөхийг хүссэн. Бид санаатайгаар төгс бус байдлыг харуулахыг зорьсон юм" хэмээн Лазаро Эрнандес сурталчилгаагаа тайлбарлалаа.
"Дэвид Симсийн дуранд өртсөн Энн-Кэтрин Лакруа, Каролин Вольтер, Лиза Винклер ба Лия Кебеде гэх дөрвөн загвар өмсөгчид маань маш чадварлаг байлаа. Зураг авалтыг бид Нью-Йоркийн Algus Greenspon галерейд хийсэн. Уг галерейн орчин маш бүтээлч, чөлөөтэй, зоримог уур амьсгалтай тул бидний бодолд яв цав нийцсэн" гэж Жек МакКалоу нэмж хэллээ.