Ральф Лорен хөхний хавдар судлалын төв нээлээ
Кембрижийн гүн Уильямы дэмжлэгтэйгээр
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан тайлангийн дагуу хорт хавдраар өвчилсөн нийт эмэгтэйчүүдийн дийлэнх нь хөхний хавдартай тулгарсан байна. Тодруулж хэлбэл найман эмэгтэй бүрийн нэг нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай гэнэ. Тиймээс энэхүү өвчнийг ялан дийлэх шинэ арга зам хайж олох нь нийт эмэгтэйчүүдийн ирээдүйд эерэгээр нөлөөлөх маш чухал даалгавар юм.
Алдарт дизайнер Ральф Лорен энэ асуудалд анхаарлаа хандуулаад удаж байгаа. Тэр 1990 онд Georgetown University Medical Center дотор хөхний хавдар судлалын төв нээж байсан бөгөөд дараагаар нь мөн Нью-Йоркд уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг. Харин түүний хэдхэн хоногийн өмнө нээсэн шинэ төв нь АНУ-ын хилийг давсан анхны төсөл болж байгаа юм.
"Би Royal Marsden эмнэлгийн үйл ажиллагааг дэмжээд 20 гаруй жил өнгөрч байна. Удаан хүлээсний эцэст бид өнөөдөр шинэ төслөө нээж байгаадаа их баяртай байна. Бид хүчээ нэгтгэн хөхний хавдрын судалгаа хийж, үр дүнг нь дэлхийн бүх эмэгтэйчүүдэд хүргэх болно. Түүнчлэн ойрын ирээдүйд энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм гарч ирнэ байх гэж найдаж байна" хэмээн дизайнер сэтгэгдлээ хуваалцжээ.