Ральф Лорен корпорацийнхаа гүйцэтгэх захирлын суудлаас бууна
Стратегийн алхам
Ralph Lauren ордны үүсгэн байгуулагч, дизайнер Ральф Лорен захирлын суудлаа орхиж байгаа ч компанидаа үлдэх гэнэ
Ральф Лорен The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа түүний компанид өрнөж буй өөрчлөлтүүдийн талаар ярьлаа. Дизайнер Ralph Lauren Corporation-оо орхихгүй бөгөөд гүйцэтгэх захирлын суудлаа бүтээлч захирлаар сольж буйгаа хэлсэн юм. Тэр мэдээж хэрэг төлөөлөн удирдах зөвлөлд үлдэж, бараг хагас зууны өмнө үүсгэн байгуулсан компанийнхаа цаашдын хөгжлийг хянах болно.
Ralph Lauren Corporation дахь гол хүний суудлаа тэрбээр Old Navy брэндийн захирал Стефан Ларсонд шилжүүлжээ.