Рианна бид бүгдийн хүсэж байсан оймсны цуглуулгыг гаргалаа
Рианнагийн дүр зурагтай оймснууд!
Рианна өөрийн дүр зурагтай оймсны цуглуулга гаргалаа. Дуучин бүсгүй Stance брэндтэй хамтран Rihanna Award ба Rihanna Music Video нэртэй хоёр төрлийн оймсны иж бүрдэл танилцуулжээ. Эхний иж бүрдэлд багтсан оймснууд дээр Рианнагийн CFDA Fashion Awards 2014 ба Met Gala 2015 арга хэмжээнүүд дээрх дүр төрхүүд хэвлэгдсэн бол, хоёр дахь иж бүрдлээс түүний Work ба Pour it Up дууны клип дэх төрхүүдийг олж харж болно.
Оймсны шинэ цуглуулга Stance брэндийн албан ёсны вебсайт дээр борлуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр хос оймстой иж бүрдэл нь 48 доллараар үнэлэгдсэн байна.
Сануулахад Рианна сүүлийн нэг жилийн хугацаанд Manolo Blahnik, Puma, ба үнэт эдлэлийн Chopard брэндүүдтэй хамтран ажилласан байгаа. Түүнчлэн есдүгээр сарын 8-нд дуучин бүсгүй Fenty Beauty гэх гоо сайхны нэрийн брэндийнхээ үүд хаалгыг нээх болно.