Хайх

Рианна Dior-той хамтарч нарны шилний цуглуулга гаргалаа

Рианна Dior-той хамтарч нарны шилний цуглуулга гаргалаа

Зунд бэлэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын загварын ордон ба дуучин бүсгүй хоорондын үр өгөөжтэй хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. Тэд энэ удаад “Рианна” нэртэй нарны шилний цуглуулга гаргалаа

"Рианна" цуглуулгад багтсан, унадаг дугуйн хамгаалалтын шилийг санагдуулам хэлбэртэй футуристик маягийн шинэ загваруудыг танд танилцуулъя. Эдгээр шилнүүд алтан линзтэй ба ягаан хүрээтэй, саарал линзтэй ба алтан хүрээтэй, ягаан линзтэй ба улаан хүрээтэй, дан ногоон болон дан цэнхэр өнгийн гэх сонголтуудтай гарсан байна.

Рианна ба Dior нарын хамтран гаргасан эдгээр нүдний шилнүүд энэ зургаадугаар сарын эхний өдрүүдэд худалдаанд гарч эхлэх бөгөөд 840 долларын үнэтэй байх гэнэ. Харин шилний илүү тансаг хувилбарыг худалдан авахыг хүссэн нэгэн 24 карат бүхий алтаар бүрхэгдсэн, 1,950 долларын үнэтэй загварыг сонгож болох юм.

"Бид Рианнатай хоёр дах удаагаа хамтрах болсондоо маш их баяртай байна. Тэр бол уран бүтээлч, амжилттай бизнес эрхлэгч, сайн үйлсийн элч болон орчин үеийн залуучуудын хувьд загварын шүтээн болсон хүн юм" хэмээн Dior-ын гүйцэтгэх захирал Сидни Толедано хэлжээ.

Рианна Dior-той хамтарч нарны шилний цуглуулга гаргалаа (фото 1)Рианна Dior-той хамтарч нарны шилний цуглуулга гаргалаа (фото 2)Рианна Dior-той хамтарч нарны шилний цуглуулга гаргалаа (фото 3)

цааш үзэх