Rosé, CL нар Met Gala-гийн түүхэнд бичигдлээ
Дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын арга хэмжээнд К-поп эмэгтэй уран бүтээлчид уригдсан нь
Заримдаа К-поп дэлхийг эзлээд байгаа юм шиг санагддаг ч жинхэнэ шүтэн бишрэгчид нь үүнээс цааш эвдэх олон рекорд, хүрэх олон өндөрлөг байгааг сайн мэддэг. Өнөөдөр жишээ нь, түүхэнд анх удаа К-поп эмэгтэй уран бүтээлч Met Gala-гийн улаан хивснээ алхлаа. Нэг ч биш бүр хоёр уран бүтээлч алхсан нь Blackpink хамтлагийн Rosé болон хуучин 2NE1 хамтлагийн гишүүн, одоогоор соло уран бүтээлч CL нар байсан юм. Гайхалтай нь, үүнээс өмнө Met Gala үдэшлэгт оролцох урилгыг К-попын зөвхөн эрэгтэй уран бүтээлчид (Psy, Rain, EXO-гийн гишүүн Lay нар) хүртэж байсан билээ.
CL-ийн хувьд 2009 онд 2NE1 охидын хамтлагт рэппер байх үедээ алдарт хүрч улмаар Солонгосын хөгжмийн одууд болон барууны загварын орднуудын хооронд харилцаа тогтоох үндсийг тавьсан билээ. Тэрээр DKNY брэндийн загварын шоунд алхаж, Tom Ford, Gaultier, Saint Laurent, Moschino болон бусад брэндүүдийн шоунд эхний эгнээнд сууж, Жереми Скоттын урлагийн тэнгэр байсан билээ. CL өнөөдөр Met Gala-д оролцохдоо Alexander Wang-ийн деним нөмрөгөөр гоёсон байлаа.
Харин Rosé-гийн хувьд Blackpink хамтлагийнхаа хүрээнд дэлхийг байлдан дагуулж зөвхөн хөгжмийн төдийгүй загварын ертөнцөд нэртэй уран бүтээлч болсон билээ. Saint Laurent брэндийн албан ёсны төлөөлөгч тэрээр Met Gala дээр тус брэндийн бүтээлч захирал Энтони Ваккареллогийн хамт хүрэлцэн ирлээ.