Saint Lauren загварын шоуны зочид өөрсдийн сууж байсан сандлаа шуудангаар хүлээн авчээ
Яагаад үгүй гэж
Saint Lauren-ы сүүлийн загварын шоу зөвхөн хувцсаараа биш, мөн олон өөр гэнэтийн зүйлсээрээ зочдын сэтгэлд хоногшиж чадсан. Загварын шоу дээр уригдсан зочдын нэрсийг ихэвчлэн А4-ийн хэмжээтэй цагаан цаасан дээр бичиж, суух сандал дээр нь наасан байдаг бол, Эди Слиман арай өөр хандлага гаргасан байна. Тэр зочдын нэрсийг төмөр хавтан дээр сийлж, сандал дээр нь хаджээ. "YSL дах миний сандал. Гэхдээ би сандлаа аваад явчихаж болохгүй л болов уу" хэмээн загварын шүүмжлэгч Робин Гивэн Twitter хуудаснаа бичсэн байсан юм. Гэвч түүний буруу байсан бололтой.
My @YSL chair. I don't think I get to take it with me. pic.twitter.com/lgKVFNRrJH
— Robin Givhan (@RobinGivhan) March 7, 2016
Хэдэн хоногийн өмнө Калифорниос гаралтай зохиолч Кристина Бинкли гэрийнхээ үүдэнд нэгэн хачирхалтай хайрцаг олж илрүүлжээ. Хайрцгийг нээтэл YSL-ийн нөгөөх сандал байж. "Парисаас намайг дагаж ирсэн YSL-ын сандлыг хараад би хичнээн их гайхсаныг та нар төсөөлөхгүй байх! (Баярлалаа Эди, гэхдээ ёс зүйн дагуу би энэ сандлыг буцаах хэрэгтэй болох нь.)" гэж зохиолч бүсгүй олон нийтийн сүлжээнд бичжээ. Бусад сандлууд эзнээ олох болов уу? Үүнийг Эди Слиман л мэдэх байх даа.
Imagine my surprise today when my @YSL seat arrived from Paris! (Thanks, Hedi, but ethics require me to return it.) pic.twitter.com/yAz5oxForn
— Christina Binkley (@BinkleyOnStyle) March 21, 2016