Хайх

Шарлотта гүнжийн хөрөнгө 3.8 тэрбум долларт хүрлээ

Шарлотта гүнжийн хөрөнгө 3.8 тэрбум долларт хүрлээ

Ханхүү Жоржийн хөрөнгийг давлаа

Text: Ө.Тодгэрэл


Өдгөө хоёр настай бяцхан Шарлотта гүнж аль хэдийнэ өөрийн гэсэн "брэнд"-ийг хөгжүүлж байна. Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Мидллтоны охин тэрээр ээжийнхээ амжилтыг давтаж, загварын ертөнцөд нөлөөтэй хүн болон өссөөр. Кейтийн өмссөн хувцас бүр хоногийн дотор борлуулагдаж дуусдаг сонирхолтой үзэгдлийг загварын мэргэжилтнүүд "Кейтийн эффект" хэмээн нэрлэсэн байдгийг та магадгүй дуулсан байх. Үүний адил "Шарлоттагийн эффект" гэх үзэгдэл загварын салбарт хүчээ авч эхэллээ.

Шарлотта гүнжийн хөрөнгө 3.8 тэрбум долларт хүрлээ (фото 1)

"Шарлоттагийн эффект" хамгийн анх 2015 оны тавдугаар сарын 2-нд буюу Шарлоттагийн төрсөн өдрөөр үзэгдсэн байдаг. Энэ өдөр гүнгийн ахайтан Кейт цагаан өнгийн ноосон шаалиар хучсан охиныхоо хамтаар зургаа даруулж, Шарлоттаг дэлхийд танилцуулсан юм. Харин тэрхүү GH Hurt & Son Ltd компанийн гаргадаг цагаан шааль хэдхэн цагийн дотор олон мянган ширхгээр борлуулагдаж, үйлдвэрлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд хүргэсэн байдаг. Тэр цагаас хойш ийм зэргийн "Шарлоттагийн эффект" олон тохиолдсон байгаа.

Шарлотта гүнжийн хөрөнгө 3.8 тэрбум долларт хүрлээ (фото 2)

Шарлоттагийн нөлөөг анзаарсан Лондонгийн Brand Finance Group компани түүний хөрөнгийг үнэлэхээр шийдэж, ойролцоогоор 3.8 тэрбум долларт хүрснийг мэдэгдлээ. Компанийн төлөөлөгч Роберт Хэйгийн онцолж буйгаар энэ нь Шарлоттагийн гурван настай ах ханхүү Жоржийн хөрөнгөөс (ойролцоогоор $2.4 тэрбум) өндөр тоо юм. Роберт үүнийг "Энэ нь ердөө л эрэгтэй ба эмэгтэй загварын зах зээлийн хэмжээнээс шалтгаалж буй зүйл юм" хэмээн тайлбарлажээ.

цааш үзэх