Хайх

Street style хэв маяг хэрхэн үүссэн бэ: A$AP Rocky-гийн оролцсон богино хэмжээний кино

Street style хэв маяг хэрхэн үүссэн бэ: A$AP Rocky-гийн оролцсон богино хэмжээний кино

Text: Buro.Mongolia


АНУ-ын AT&T компани рэппер A$AP Rocky болон Нью-Йорк хотоос гаралтай дизайнер Дапер Дантай хамтран өнөөгийн street style хэв маяг хэрхэн үүссэн тухай богино хэмжээний кино цацлаа. Дизайнер Дапер Дан бол 1960-аад онд тансаг зэрэглэлийн хувцас загварыг хип-хоп хөгжмийн ертөнцөд таниулж, өнөөгийн street style хэв маягийг бий болгоход гол нөлөө үзүүлсэн нэгэн юм. Кинонд Дапер Дан хувцаслах соёлыг хэрхэн түгээж, өөрийн брэндийг үүсгэсэн тухай өгүүлэх ба A$AP Rocky тэрхүү түүхтэй танилцаж буй залуу хүүгийн дүрд тогложээ.

Сонирхуулж хэлэхэд Дапер Дан Salt-N-Pepa, LL Cool J, Jay-Z зэрэг шилдэг хип-хоп артистуудын стилистээр ажилладаг байсан бөгөөд 2018 оноос эхлэн Gucci загварын ордонтой хамтран тусгай цуглуулга гаргах болсон билээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх