Хайх

Style.com хэрхэн худалдааны цахим талбар болж буй талаар

Style.com хэрхэн худалдааны цахим талбар болж буй талаар

Дэлгүүр биш харин талбар


Зураг: Buro 24/7 Russia

Style.com цахим хуудас Conde Nast-ын ивээл дор цахим дэлгүүр болох гэж буй талаар өнгөрсөн хавар мэдэгдсэн билээ. Харин сая энэхүү чухал шинэчлэлийн тухай нэмэлт зүйлс мэдэгдлээ.

 

Style.com-ыг үг дуугүйгээр цахим дэлгүүр хэмээн яаравчлан томьёолох хэрэггүй юм байна. Компанийн төлөвлөгөөгөөр бол энэхүү цахим хэвлэл нь жижиглэнгийн худалдааны ертөнцийн бүрэн эрхт оролцогч болохгүй. Харин Conde Nast-ын удирдлаган дор үйл ажиллагаа явуулах нэг ёсны дижитал-зах болох гэнэ.

Style.com-д брэндүүд барааныхаа талаар тодорхой тайлбар мэдээллийг өөрсдөө хүргэн, худалдан авалттай холбоотой бүх үйлдлүүдийг өөрсдөө зохион байгуулан байршуулсан байхаар болжээ. Ингэснээр худалдан авагчид шууд борлуулагчтай харилцан үйлчилгээ авах боломжтой.  Style.com харин борлуулалтын цахим тавцанг бий болгож өгснийхөө хувийг хүртэж ажээ.

Style.com бол брэндүүд өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл тавих боломжийг бүрдүүлсэн талбар болох юм. Тус сайт нь мэдээлэл байршуулахаас төлбөр авахгүй ба харин худалдан авалт болгоноос хувь авна" гэж Conde Nast-ын дэлхийн цахим худалдааг хариуцсан ерөнхийлөгч Франк Заян хэлжээ.   

 

 

цааш үзэх