Хайх

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байна

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байна

LVMH, Kering ба Hermès-ийн ашиг өсжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Тансаг зэрэглэлийн салбарт үндсэн тоглогчид болох LVMH, Kering ба Hermès группууд 2017 оны эхний улиралд тун ашигтай ажиллалаа.

Энэ дундаас Kering групп хамгийн өндөр үзүүлэлттэй ажилласан бөгөөд эхний улирлын борлуулалт нь 29 хувиар өссөн байна. Ийм зэргийн амжилтад хүрэхэд группын эзэмшдэг Gucci брэндийн хоёр дахин өссөн ашиг, мөн Saint Laurent-ы 33 хувиар өссөн ашиг чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн саяхныг хүртэл уналттай байсан Prada ордны 12 хувиар өссөн ашиг багагүй хувь нэмрээ оруулсан байна.

Түүнчлэн LVMH групп дэлхийн зах зээлд өндөр ашигтай ажилласан хэвээр байгаа бол, Hermès групп Ази ба АНУ-ын зах зээлд хүчээ авч, энэ жилийн эхний улиралд 13 хувиар өссөн ашиг олжээ.

Харамсалтай нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зарим компаниуд эхний улирлын үр дүнд буурсан үзүүлэлт харууллаа. Тухайлбал Ralph Lauren компани хэд, хэдэн салбар дэлгүүрээ хааж, ажилчдынхаа тоог багасгахаар төлөвлөөд байна. Тэд шинэ улиралд 140 сая долларын хэмнэлт хийх зорилго тавьжээ. Мөн Burberry компани АНУ, Хонг Конг ба Өмнөд Солонгосын зах зээлд хүчээ алдаж, өмнөх улирлынхтай харьцуулбал зургаан хувиар буурсан ашиг олсон байна.

цааш үзэх