Хайх

The Fashion Awards – 2016 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

The Fashion Awards – 2016 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Загварын шилдгүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Арванхоёрдугаар сарын 5-ны үдэш Лондонгийн Royal Albert Hall концертын танхимд загварын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол буюу The Fashion Awards 2016 болж өнгөрлөө

Саяхныг хүртэл "British Fashon Awards" хэмээн нэрлэгддэг байсан нэр хүндтэй шагнал гардуулах ёслол энэ жилээс "The Fashion Awards" нэр доор, илүү олон улсын түвшинд явагдах болсон. Арга хэмжээ одооноос зөвхөн Их Британи гэлтгүй, дэлхийн ямар ч улсын уран бүтээлчийг урамшуулах зорилготой илүү олон төрлийн номинаци санал болгож байгаа. Зохион байгуулагчид мөн энэ жилээс эхлэн буяны үйл ажиллагаа нэвтрүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан арга хэмжээг хүрэлцэн ирэхийг хүссэн хүн бүрд нээлттэй болгосон гэнэ. Тэд нийт 1000 ширхэг тасалбар борлуулж, их сургуулийн оюутнуудад 300 ширхэг үнэгүй тасалбар тарааж, үлдсэнийг нь салбарын нөлөө бүхий хүмүүст олгосон аж.

Ингэснээр шагнал гардуулах ёслол дээр нийт 4000 зочид цугларсан байна. Тэр дунд Донателла Версаче, Наоми Кэмпбелл, Кейт Мосс, Ральф Лорен, Алекса Чанг, Алессандро Микеле, Николь Кидман, Жижи Хадид болон бусад алдартнууд багтжээ.

Ингээд бид та бүхэнд 2016 оны The Fashion Awards шагнал гардуулах ёслолын ялагчдын нэрсийг хүргэж байна:

Их Британийн Шилдэг Шинэ Дизайнер: Молли Годдард
Их Британийн Шилдэг Эрэгтэй Хувцасны Дизайнер: Крейг Грин (Craig Green)
Их Британийн Шилдэг Эмэгтэй Хувцасны Дизайнер: Симон Роша (Simone Rocha)
Их Британийн Шилдэг Брэнд: Alexander McQueen
Олон Улсын Бизнес Лидер: Марко Биццарри (Gucci)
Олон Улсын Тансаг Зэрэглэлийн Гудамжны Брэнд: Vetements
Олон Улсын Шилдэг Загвар Өмсөгч: Жижи Хадид
Олон Улсын Шилдэг Аксесуарын Дизайнер: Алессандро Микеле (Gucci)
Олон Улсын Шилдэг Бэлэн Хувцасны Дизайнер: Демна Гвасалия (Balenciaga)
Swarovski-гийн нэрэмжит шагнал. Загварын салбарт эерэг өөрчлөлт авчирсан шилдэг уран бүтээлч: Франка Соццани
Изабелла Блоугийн нэрэмжит шагнал: Брюс Вебер
Гоц амжилт гаргасан уран бүтээлч: Ральф Лорен
Загварын шинэ шүтээн: Жейден ба Уиллоу Смит
Онцгой шагнал: Их Британийн Vogue сэтгүүл

цааш үзэх