Хайх

Удаан хүлээсний эцэст Карл Лагерфельд барби хүүхэлдэй гаргалаа

Удаан хүлээсний эцэст Карл Лагерфельд барби хүүхэлдэй гаргалаа

Өөрийн дүр төрхийн дагуу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алдарт дизайнер хүүхэлдэй гаргах төлөвлөгөөг аль эрт сэдсэн ч түүний хүсэл одоо л биеллээ олж байна. Ингээд цуцашгүй Карлын бүтээсэн Барбийг таалан сонирхоно уу

Карл Лагерфельд зөвхөн чадварлаг дизайнер гэлтгүй мөн их ухаалаг бизнес эрхлэгч юм. Түүний хайрт муур Шуппет "ном бичиж" түүнээсээ олон сая долларын ашиг олдог бол, Карл өөрийнхөө дүр төрхийг янз бүрийн эд бараан дээр хэвлэж тэдгээрийгээ нэлээд ашигтай борлуулдаг билээ.

Лагерфельдын ээлжит хосгүй санаа бол Барби хүүхэлдэй юм. Дизайнер бас л өөрийнхөө дүр төрхийг хуулбарлаж, өөрийнхөө хэв маягаар хувцасласан хүүхэлдэй бүтээжээ. Барби бага зэргийн бэлхүүс тодотгосон хар хүрэм, өндөр захтай цагаан цамц, хар савхин бээлий, мөн мэдээж хэрэг нарны шил зүүсэн харагдана.

"Лагерфельд" Барби нийт 999 ширхэг бүхий хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн бөгөөд 2016 оны есдүгээр сарын 29-нд худалдаанд гарах гэнэ.

Удаан хүлээсний эцэст Карл Лагерфельд барби хүүхэлдэй гаргалаа (фото 1)Удаан хүлээсний эцэст Карл Лагерфельд барби хүүхэлдэй гаргалаа (фото 2)Удаан хүлээсний эцэст Карл Лагерфельд барби хүүхэлдэй гаргалаа (фото 3)

цааш үзэх