Хайх

Виржил Абло Louis Vuitton-д зориулсан анхны загвараа Met Gala дээр танилцууллаа

Виржил Абло Louis Vuitton-д зориулсан анхны загвараа Met Gala дээр танилцууллаа

Дизайнер анхны цуглуулгаа зургадугаар сард танилцуулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Louis Vuitton брэндийн эрэгтэй загварын шинэ бүтээлч захирал Виржил Абло өчигдөр зохион байгуулагдсан Met Gala үдэшлэг дээр цагаан өнгийн хослолтой хүрэлцэн ирсэн нь франц ордны урланд хийгдсэн, түүний брэндэд зориулсан анхны загвар байжээ. Тэрээр энэхүү хослолыг өөрийнхөө Off-White брэндийн хүрээнд Nike-тай хамтран бүтээсэн пүүзтэй хослуулан өмссөн байлаа. Улаан хивсний ёслолд дизайнер загвар өмсөгч Кендалл Женнерийн хамтаар оролцсон юм.

Highsnobiety-гийн мэдээллэж буйгаар, мөн Виржилийн Instagram хуудаснаа хийсэн мэдэгдлээс харах нь ээ католик шашны сэдэвтэй уран хатгамал бүхий цагаан хослол нь Аблогийн Louis Vuitton-д зориулсан анхны цуглуулгад багтсан гэнэ. Дизайнер анхны цуглуулгаа энэ оны зургадугаар сард Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулна.

Сануулж хэлэхэд Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло гуравдугаар сарын сүүлээр Louis Vuitton-ы эрэгтэй загварын бүтээлч захирлаар томилогдсон юм.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх