Vogue Runway ажиллаж эхэллээ
Загварын долоо хоног эхлэхээс өмнө
Condé Nast хэвлэлийн газар загварын шоунуудыг тоймлох Vogue Runway гэх онлайн тавцан гаргалаа
Саяхан, наймдугаар сарын 31-нд Vogue Runway нэртэй шинэ онлайн тавцан нээлтээ хийлээ. Энэхүү тавцан уруу Vogue.com болон Style.com дахь загварын шоунуудын тойм (ойролцоогоор сая гаруй мэдээлэл бий), тайзны арын ба street style зургууд гээд бүх архивын мэдээллүүд шилжжээ.
Vogue Runway-гийн зорилго нь зөвхөн загварын шоунуудын тойм нийтлэх биш мөн шинэ мэдээ хүргэж, загварын салбарын нөлөө бүхий хүмүүсийн үзэл бодлыг уншигчидтайгаа хуваалцахад орших гэнэ.
Сануулж хэлэхэд Condé Nast энэ намар бас нэгэн чухал өөрчлөлт хийж Style.com-ыг цахим дэлгүүр болгохоор шийдээд байгаа билээ.