Vogue-гийн баримтат кино удахгүй дэлгэцнээ гарна
“Absolutely Fashion”
BBC Two сувгийн гаргаж буй "Absolutely Fashion: Inside British Vogue" нэртэй баримтат киноны эхний хэсэг есдүгээр сарын 8-нд Их Британий цагаар 21:00-д эфирт гарна.
Их Британий Vogue сэтгүүл өөрийн түүхэндээ анх удаагаа телевизийн камеруудыг оффистоо байршуулж, есөн сарын турш өдөр тутмынхаа үйл ажиллагааг харуулж, сэтгүүлийн шинэ дугаар бүр дээр хэрхэн ажилладгаа сонирхуулжээ. Тэд энэхүү төслийг сэтгүүлийнхээ 100 жилийн ойн баярт зориулж санаачилсан юм.
"Vogue-гийн хамт олон бид телевизийн камерын наана биш, харин цаана ажиллаж дассан байдаг. Ийм урт хугацааны турш өдөр бүр зураг авалтад орох нь маш сэтгэл догдлом байсан ч хэцүү үеүүд бас их байлаа" хэмээн сэтгүүлийн ерөнхий редактор Александра Шульман сэтгэгдлээ хуваалцжээ.
Нийт хоёр хэсгээс бүрдэх уг кино нь 2015 оны есдүгээр сараас зураг авалтаа эхэлжээ. Тухайн үед сэтгүүлийн редакцийнхан хавар-зун 2017 загварын долоо хоног дээр ажиллаж, Эди Кемпбэлл, Марио Тестино ба Кейт Мосс гэх зэрэг загварын салбарын хамгийн алдартай хүмүүстэй хамтарч байсан нь удахгүй нээлтээ хийх эхний хэсэг дээр харагдах болно. Vogue-гийн ерөнхий редактороос гадна, загварын редактор Люсинда Чембэрс, бүтээлч захирал Жейми Перлман, загварын захирал Сара Харрис болон бусад багийн гишууд уг кинонд гарах тул дэлхийн хамгийн бүтээлч хамт олны нэг хэрхэн амьдардагийг алдалгүй хүлээн авч үзээрэй.