Хайх

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье

Text: Buro.Mongolia


Аливаа зорилгодоо хүрэх үгүй нь сэтгэл зүйн байдлаас ихээхэн шалтгаалдаг билээ. Харин эрч хүч, өөртөө итгэх итгэлийг бид юуны түрүүнд харагдах байдлаасаа олдог. Тиймээс ажлын бүтээмж өндөр байхын тулд хувцасны шүүгээгээ загварлаг, тав тухыг мэдрүүлэх дараах зүйлсээр бүрдүүлээрэй.

Хантааз

2021 оны хавар-зуны улирлын ажил хэрэгч хувцаслалтын онцлох зүйл бол хантааз юм. Fendi брэндийн цуглуулгын танилцуулга дээрх шиг цэмцгэр төрхийг бүрдүүлж эсвэл Saint Laurent-ы загварчилснаар дангаар нь өмсөж илүү өдөр тутмын атлаа зоримог төрх бүрдүүлэх боломжтой.

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 1)
Fendi
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 2)
Saint Laurent
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 3)
Giorgio Armani
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 4)
AMI Paris
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 5)
Zanini

Шоотой пиджак

Хэрэв таны хувцасны шүүгээнд шоотой пиджак байдаггүй бол заавал авахыг зөвлөе. Худалдан авалт хийхдээ сүүлийн жилүүдэд тренд болоод байгаа оверсайз эсвэл хэзээ ч хуучирдаггүй, биеийн галбирыг тодотгодог классик загвараас сонгоорой. Түүнчлэн зөөлөн, саармаг өнгийн пиджак илүү тохиромжтой бөгөөд бүх төрлийн хувцастай зохицдогоороо онцлог юм.

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 8)
Alexander McQueen
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 9)
Christian Siriano
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 10)
Ermanno Scervino
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 11)
Ralph Lauren

Цув + бие барьсан даашинз + нүдний шил

Бүх эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд энгийн бөгөөд тансаг харагдуулах хар өнгийн даашинз байдаг. Яг одоо тэрхүү загвараа beige, сүүн цагаан эсвэл шаргал өнгийн цув болон төрхийг онцгой харагдуулах шилтэй хослуулаарай. Эмэгтэйлэг, хүчирхэг, биед эвтэйхэн төрхийг энэхүү комбоны тусламжтай бүрдүүлж чадна.

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 12)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 13)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 14)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 15)

Твид хослол

Мөнхийн классик гэгддэг твид хослол чамин, тансаг, ажил хэрэгч байдлын илэрхийлэл билээ. Хэрэв та илүү энгийн төрх бүрдүүлэхээр зэхэж байгаа бол твид пиджакийг шулуун, өргөн брюкэн өмдтэй харин твид юбкаг цулгуй свитертэй хослуулахыг зөвлөж байна.

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 16)
Chanel
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 17)
Acne Studios
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 18)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 19)
Sandro
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 20)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 21)
Dolce & Gabbana
цааш үзэх