Хайх

Загварын “Оскар” буюу CFDA Fashion Awards 2016 ёслолын ялагчид тодорлоо

Загварын “Оскар” буюу CFDA Fashion Awards 2016 ёслолын ялагчид тодорлоо

Шилдгүүд

Text: Buro.Mongolia


Загварын салбарын гол арга хэмжээнүүдийн нэг болох CFDA Fashion Awards шагнал гардуулах ёслол өнөөдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдлаа. Ингээд энэ жилийн ялагчдын дэлгэрэнгүй жагсаалтыг сонирхоцгооё

Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөлийн зүгээс зохион байгуулдаг уг арга хэмжээ нь Америкийн загварын салбарт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийг урамшуулдаг уламжлалтай. Салбар бүрийн уран бүтээлчдийг нэг доор цуглуулж, амжилт гаргасан хүмүүсээс шилдэг уран бүтээлчдийг тодруулдаг энэхүү ёслол дээр жил бүр хамгийн чадварлаг дизайнерууд, алдартнууд болон загварын мэргэжилтнүүд цуглардаг билээ. Энэ удаагийн ёслолыг инээдмийн жүжигчин Жоел МакХэйл хөтөлж, Женнифер Хадсон ба Майкл Си.Холл нар шинэ уран бүтээлээ зочдод толилууллаа. Шагнал гардуулах ёслол энэ жил телевизийн сувгуудаар цацагдахгүй гэдгээ зарласан тул, бид та бүхэнд ялагчдын нэрсийг цаг алдалгүй хүргэж байна.

Оны загварын шүтээн
Бейонсе

Эмэгтэй хувцасны оны шилдэг дизайнер
Марк Жейкобс

Эрэгтэй хувцасны оны шилдэг дизайнер
Том Браун

Оны шилдэг аксесуарын дизайнер
Mansur Gavriel брэндийн үүсгэн байгуулагчид Рейчел Мансур ба Флориана Габриэль

Swarovski-гийн нэрэмжит шилдэг эмэгтэй хувцасны дизайнерын шагнал
Брэндон Максвелл

Swarovski-гийн нэрэмжит шилдэг эрэгтэй хувцасны дизайнерын шагнал

Orley брэндийн үүсгэн байгуулагчид Алекс Орлей, Мэттью Орлей ба Саманта Орлей

Swarovski-гийн нэрэмжит шилдэг аксесуарын дизайнерын шагнал
Пол Эндрю

Оны шилдэг хэвлэл мэдээлэл
The Business of Fashion, Имран Амед

Оны шилдэг олон улсын дизайнер

Алессандро Микеле

Оны тусгай шагнал

Дэвид Боуи

Бейонсе

Алессандро Микеле

 


цааш үзэх