Хайх

Жүжигчин Дрю Бэрримор Dear Drew нэртэй хувцас ба аксесуарын брэнд үүсгэн байгууллаа

Жүжигчин Дрю Бэрримор Dear Drew нэртэй хувцас ба аксесуарын брэнд үүсгэн байгууллаа

Бүх бүтээгдэхүүнүүд Amazon вебсайт дээр борлуулагдана

Text: Buro.Mongolia


WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар аравдугаар сарын 24-нд Amazon вебсайт дээр Холливүүдийн жүжигчин Дрю Бэрриморын үүсгэн байгуулсан Dear Drew брэндийн анхны цуглуулга тавигдах болно. Шинэ брэнд «A love letter to women around the world» буюу «Дэлхийн бүх эмэгтэйчүүдэд зориулсан хайрын захидал» гэх лоозон доор үйл ажиллагаагаа явуулах гэнэ.

Дрю Бэрриморын анхны цуглуулгад зөвхөн хувцас ба гар цүнх гэлтгүй мөн гоёл чимэглэл, чемодан, дотуур хувцас, гэрийн хувцас гэх зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд багтжээ. Бүтээгдэхүүнүүдийн үнэ 28-248 ам.долларын хооронд хэлбэлзэх болно.

Dear Drew брэндийн анхны сурталчилгаанд Дрю өөрөө оролцсон бөгөөд тэрээр Манхэттен дэх Малберри гудамжаар гартаа Amazon-ы хайрцаг барин алхаж буйгаар гарна.

 

 

 

цааш үзэх