Хайх

Жейн Биркин Saint Laurent-ын нүүр царай боллоо

Жейн Биркин Saint Laurent-ын нүүр царай боллоо

Гол дүрийн бүсгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хамгийн анх Le Smoking хослол алдрын оргилдоо хүрч байхад Жейн Биркин дөнгөж 20 настай байсан. Харин өнөөдөр 69 нас хүрсэн үзэсгэлэнт бүсгүй Эди Слимантай хамтарч байна

Слиман үргэлж алдартнуудтай хамтарч ажилладгийг бүгд мэддэг болсон. Тэр өөрөө хөгжмийн ертөнцөд ухаангүй дуртай тул ихэвчлэн ахмад насны рок хөгжимчидтэй хамтарч, аль эсвэл "оддын" хүүхдүүдийг рок хөгжимчний дүрд хувирган брэндийнхээ сурталчилгаанд оролцуулдаг юм. Харин энэ удаад дизайнер "хайрцгаас" гадуур сэтгэхээр шийдэж, хүн бүрийн сайн танил Жейн Биркинийг урин авчиржээ. Сурталчилгааны уламжлал болсон хар-цагаан зурагнууд дээр Биркин 1960-аад онд алдаршсан брэндийн домогт Le Smoking хослолыг өмссөн харагдана.

Францын жүжигчин бүсгүй өдгөө 69 нас хүрсэн хэдий ч, түүний загварын карьер үргэлжилсээр, олон янзын хамтын ажиллагааны санал ирсээр байна. Орчин үед нас гэдэг ердөө л тоо болсныг Жейн Биркинээс гадна мөн олон алдартай бүсгүйчүүд баталж өгсөн. Тухайлбал саяхан Софи Лорен Dolce & Gabbana-гийн сүрчгийн сурталчилгаанд оролцож, Бетт Мидлер Marc Jacobs-ийн хавар-зун 2016 сурталчилгаанд зургаа авахуулсан бол, харин Изабелла Росселлини Lancôme-ийн шинэ төлөөлөгчөөр тодорсон билээ.

Жейн Биркин Saint Laurent-ын нүүр царай боллоо (фото 1)

 

цааш үзэх