Жижи Хадидын төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн зочид
Алтан даашинз өмссөн супермодель бүсгүй төрсөн өдрөөрөө инээмсэглэл цацруулан аз жаргалтай харагдлаа
Дөрөвдүгээр сарын 23-нд мэндэлсэн загвар өмсөгч Жижи Хадид энэхүү тэмдэглэлт өдрөө Нью-Йорк хотноо ойр дотны хүмүүс ба найз нөхдийнхөө халуун дулаан хүрээлэлд инээмсэглэлээр дүүрэн өнгөрүүллээ.
Төрсөн өдрийн эзэн Жижи загварын шүтээн гэдгээ дахин нэг удаа бататгах мэт Atelier Versace-гийн гоёмсог алтан даашинз өмсөж, ижил өнгийн гялалзсан нүүр будалт хийснээр папарацци зурагчдыг алмайруулаад авлаа. Гэхдээ үдэшлэгийн дунд үед тэрээр хувцсаа солин спорт хослол ба цагаан кет өмссөн бөгөөд энэ нь түүнийг өдөр тутмын хувцаслалтдаа биед эвтэйхэн байдлыг илүүд үздэгийг харуулсан юм.
Үдэшлэгт мэдээж супермоделийн гэр бүлийнхэн буюу Йоланда, Мохамед, Белла, Анвар нараас гадна Жижигийн дотны найзууд болох Хейли Болдуин, Жоан Смоллс, Оливия Калпо, Лили Алдриж, Суки Уотьрхаус гэх зэрэг алдартай моделиуд хүрэлцэн иржээ.