Хайх

Жон Гальяно хэрхэн зөв замд хөл тавьснаа ярьлаа

Жон Гальяно хэрхэн зөв замд хөл тавьснаа ярьлаа

“Би архины донтон. Би тэрний эрхшээлд байдаг хүн.”


Зураг: Buro 24/7 Russia

Жон Гальяно Лондонгийн хэсэг жүүд сүмийн зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож байхдаа олны өмнө нөхөн сэргээх эмчилгээнд орсон талаараа дахин үг хэллээ. Эмчилгээний хугацаанд түүнтэй хамт байсан ламтан Барри Маркурстай хамт ярилцах явцдаа тэрбээр өөрийн архины эрхшээлд орсон түүх болон шинэ, оюунлаг зам уруу хэрхэн орсон талаараа ярьжээ.

2011 онд Жон Гальяногийн хэлсэн үгсээс нь болж түүний карьер нь дуусах шахсан. Тэр үед түүнийг Dior-оос халснаас гадна нэрийн загварын ордонгоос нь хөөж мөн түүний дараа ч гэсэн Гальяанод багагүй бэрхшээлүүд тохиосон билээ. Семитийн эсрэг хэлсэн мэдэгдлүүдийнхээ төлөө ямар нэгэн байдлаар уучлалт хүсэж, тайлбар тавихын тулд тэрбээр өөрийн архинд донтсон тухайгаа олон нийтэд задлах болсон юм. Загвар зохион бүтээгчийн хэлснээр Dior-ын ажлын ачаалал болон захиргааны дарамт шахалттай холбоотойгоор тэрбээр мансууруулах бодис болон архинд донтох шалтгаан болсон гэнэ. Үүнээс үүдээд сэтгэл зүйн тогтворгүй байдалд хүрсэн гэж хэлжээ.   

Саяхан Лондонгийн гурван жүүд сүмийн зохион байгуулсан үйл ажиллагаанд олонд яриа хийхдээ тэрбээр дахин энэ сэдвийг хөндлөө. "Би архины донтон. Би тэрний эрхшээлд байдаг хүн", гэж хэлээд "Архинд болон мансууруулах бодисонд донтогсод өөрийн энэ өвчнийхөө өмнө хариуцлага хүлээх чадваргүй.  Гэхдээ би өөрийнхөө эмчилгээ, эдгэрэлт болон өөрчлөгдөх эрмэлзэлдээ бүрэн хариуцлага хүлээж байгаа. Би өдөр бүр энэ өвчнийг дахин сэдрээхгүйн төлөө архинаас татгалзах арга хэмжээ авдаг. Өмнө нь болж буй зүйлсэд байнга бусдыг буруутгадаг зуршилтай байсан бол одоо би хэнд ч мууг санадаггүй. Эцэст нь би болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч өөрийн буруутай байсныг ойлгон хүлээн зөвшөөрсөн."     

Одоо харин түүний хэлж буйгаар тэрбээр жинхэнэ зүг чигээ олж, оюун ухааны замыг сонгох болсон гэнэ. "Жолооны ард би биш харин Бурхан сууж байгааг би ухаарсан. Урьд нь би өөрийн хүслээрээ амьдардаг байсан бол одоо Бурханы хүслээр байх болсон" гэж тэрбээр өгүүлэхдээ мөн өдөр бүр Бурхантай ярилцдаг болсон хэмээн хэлжээ.

Гальяно-гийн эмчилгээний замд байнга туслаж байсан Ламтан Барри Маркус түүнийг дэмжин, хуран цугларсан хүмүүст хандан үг хэлэхдээ, "Энэ бол жүүдийн хэв маяг биш. Бид түүнд уудам сэтгэлээр хандах хэрэгтэй. Би уучлалын тухай ярьмаар байна. Би энэ талаар ярьж байгаа шалтгаан нь бол сахиусан тэнгэр биш л бол бидний ихэнх нь амьдралдаа сүүлд нь харамсах зүйлсийг хийсэн байдаг билээ" хэмээжээ.

 

цааш үзэх