Хайх

Бюрогийн сонголт: Дараагийн хоёр сарын турш өмсөх 30 сандаал

Бюрогийн сонголт: Дараагийн хоёр сарын турш өмсөх 30 сандаал

Хавар-зун 2020 улирлын гутлын 10 тренд

Text: Buro.Mongolia


Өсгийтэй сандаал

Далайн эрэг дээр өмсөхөд эвтэйхэн байдаг flip-flops энэ улиралд намхан өсгийтэй болж хувирснаар хотын гудамжинд ч өмсөхөд тохиромжтой боллоо. Хөнгөн даашинз, минимал хэв маягтай хослол зэрэг загваруудтай сайхан зохицно.

Гар урлал

Сүлжсэн, нэхсэн, оёсон гэх мэт гар урлал орсон загварууд энэ зуны онцлох трендүүдийн нэг байх болно.

Эрхийвчтэй сандаал

Эрхий хуруунд анхаарал хандуулсан детальтай аливаа загвар хавар-зун 2020 оны турш эрэлт өндөртэй байна.

Матрын арьсан хээ

Хамгийн энгийн загвартай сандаал ч хүртэл матрын арьсан хээний ачаар илүү сонирхолтой харагдаж, хувцаслалтыг илүү чимж өгнө.

1990-ээд он

Ийм төрлийн гутлыг бидний ээж нар 1990-ээд онуудад өмсдөг байсан. Тиймээс гэр бүлийнхээ зургийн цомгийг дахин нэг эргүүлэн, бүтээлч санаа аваарай.

Дөрвөлжин хоншоор

Бас нэгэн эргээд моданд орсон хуучны загвар. Дөрвөлжин хоншоортой сандаалыг жийнсэн өмд, эсвэл богино топ болон өвдөг давсан урттай юбканы хамт өмсөөрэй.

Спорт хэв маяг

2020 оны зуныг аль болох байгальтайгаа ойр, хөдөө агаарт өнгөрүүлэхийг бидний зүгээс уриалж байгаа тул үүндээ тохируулан мөн хөлд эвтэйхэн спорт хэв маягийн сандаалыг заавал сонгож аваарай.

Олон өнгөт

Олон тод өнгөнүүдээр анхаарал татах сандаалыг хар эсвэл цагаан монохром хувцаслалтад өнгө нэмэх байдлаар өмсөөрэй.

Үл харагдах

Нэвт гэрэлтэх хуванцрын оруулгатай, бараг гутал өмсөөгүй мэт харагдах сандаал нь төрхийг илүү минимал аястай болгож өгнө.

Хүүхэд насны дурсамж

Багадаа ийм загварын сандаалыг бүхэл зуны турш өмсдөг байснаа санаж байна уу? Харин өнөөдөр ийм сандаалыг илүү чөлөөт байдлаар гэвэл оймстой, харин илүү ажил хэрэгч байдлаар гэвэл минимал даашинз, эсвэл шулуун брюк өмдтэй хослуулж өмсөөрэй.

цааш үзэх