Хайх

Мөрөөдлийн зүйл: J.W.Anderson-ы далайн бэлгэдэлтэй цүнх

Мөрөөдлийн зүйл: J.W.Anderson-ы далайн бэлгэдэлтэй цүнх

Logo Purse

Text: Buro.Mongolia


Зураг:

Солонгын долоон өнгө бүхий өргөн сонголттой, зангуу хэлбэрийн логотой цүнх бүсгүйчүүдийн нүдийг баясгаж байна

Дэлхийн хамгийн загварлаг бүсгүйчүүдийн гарт баригдаж, street style зурагчин бүрийн дуранд өртөөд амжсан дизайнер Жонатан Андерсоны Logo Purse саяхан загвараа шинэчилжээ. Авсаархан хэлбэртэй, мөрөөдлийн цүнх одооноос эхлэн 13 төрлийн шинэ өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байна. Сонгодог хар, nude, бор, тод шаргал, шар, улаан хүрэн, саарал, цагаан, усан цэнхэр, гүн цэнхэр ба нил ягаан өнгийн цүнхнүүд одоо ямар ч хувцаслалтад төгс зохицож чадахаар болжээ. Зөөлөн үхрийн ширээр хийгдсэн, соронзон түгжээтэй, уртыг нь тохируулж болох оосортой энэхүү илүү дутуу зүйлгүй минимал загвартай цүнх нь барихад эвтэйхэн байдаг том давуу талтай.

Мөрөөдлийн зүйл: J.W.Anderson-ы далайн бэлгэдэлтэй цүнх (фото 1)Мөрөөдлийн зүйл: J.W.Anderson-ы далайн бэлгэдэлтэй цүнх (фото 2)

 

цааш үзэх