Хайх

Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас

Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас

Шангри-Ла Молл дахь Францын хүүхдийн хувцасны брэнд

Text: Ө.Тодгэрэл


Хамгийн анх гэртээ ирэхдээ өмссөн боди, анхны зургаа даруулахдаа зүүсэн эрвээхий зангилаатай обруч, анх салхилахдаа өмссөн бяцхан оймс, цаашлаад цэцэрлэгийнхээ анхны өдөр гангарсан дэрвэгэр даашинз гээд ээж, аавдаа аз жаргал болж ирсэн өхөөрдөм үрсийн маань хэрэглээ бүхэн онцгой байх учиртай. Хамгийн зөөлөн арьс, хамгийн торгомсог үс, хамгийн бяцхан хөл гарыг бид ижил хэмжээний өхөөрдөм, зөөлөн, чанартай бүхнээр өлгийдөн авах үүрэгтэй биш гэж үү? Хүүхдийн хувцас, хэрэглээ сонгоно гэдэг маш олон шалгуурыг нэгэн зэрэг тооцоолох хэрэгтэй, өөрийнхөө төдийгүй хүүхдийнхээ сонирхлыг харгалзаж байж шийддэг чухал даалгавар учир бид энэ сэдвээр судалгаа хийсний эцэст Okaidi брэндийг онцлохыг хүслээ.

Эцэг эхчүүдэд яагаад таалагдах вэ?


Анх 1996 онд Франц улсад үүсгэн байгуулагдсан Okaidi нь 0-14 насны хүүхдэд хэрэг болох бүхий л хэрэглээ, хувцас загвар санал болгодог олон улсын брэнд юм. Өдгөө 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулан тухайн зах зээлүүддээ тэгүүлж яваа энэхүү брэнд нь энэ тавдугаар сард Шангри-Ла Моллд Монгол дахь салбараа албан ёсоор нээжээ. Okaidi юуны түрүүнд хүүхдийг хүндэлж, хүүхдийн сонголтыг нэн тэргүүнд тавьдгаараа онцгой ба эцэг, эхчүүдийг ч хүүхдийнхээ бие даасан, бүтээлч байдлыг хөгжүүлэхийг уриалдаг. Мөн мэдээж Франц улсаас гаралтай учир загварын хувьд үгээр илэрхийлэшгүй тэрхүү францчуудын je ne sais quoi чанар агуулдаг учир бүтээгдэхүүн бүр нь хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын дагуу модерн хэв маягтай, загварлаг байна гэдэгт итгэлтэй байж болно. Үүнээс гадна үнэ болон чанарын харьцааны хувьд том маш давуу талтай. Өөрөөр хэлбэл брэнд өөрсдийн зүгээс хамгийн боломжит үнээр хамгийн өндөр чанарыг хүргэхийг зорьдог ба энэ нь ч асар хурдан өсөж том болдог хүүхдийн хэрэглээний хувьд чухал шалгуур болж өгдөг юм. Чанартайгаас гадна мөн хүүхдийн зөөлөн арьсыг хайрлан бүүвэйлэх үүрэгтэй эко материал ашиглаж, хуванцрыг дахин боловсруулах аргаар байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдгийг дурдалгүй өнгөрч болохгүй.


"Okaidi брэнд нь дотроо 0-3 насны бяцхан үрсэд зориулагдсан Obaibi болон 3-14 насны эрч хүчтэй өхөөрдөм хүүхдүүдэд зориулагдсан Okaidi гэх хоёр чиглэлд хуваагддаг"


Obaibi бол эцэг эхийн хайр халамж шингэж, сэтгэл мэдрэгдсэн брэнд. Өмсүүлэхэд хялбар, биед эвтэйхэн боди, өмд, свитер зэрэг нь бүүдгэр пастель өнгөөс эхлээд солонгорсон тод өнгөнүүд хүртэлх өргөн сонголттой ба хүүхдийн арьсанд байж болох хамгийн зөөлөн, дулаан мэдрэмж өгөхөөр бүтээгджээ. Ерөнхийдөө цувралын бүх л бүтээгдэхүүн нь хүүхдэд эрүүл бөгөөд баяр баясгалантай өсөх орчин бүрдүүлж өгөхийг эрхэмлэсэн байна.

Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас (фото 1)

Харин 3-14 насны хүүхдүүдэд зориулагдсан Okaidi-гийн хувьд хүүхэд бүрийн хувийн онцлог, мөн чанарыг нь хөгжүүлэн гаргаж ирэх зорилготой. Брэндийн дизайнерууд бүтээгдэхүүн урлахдаа үргэлж хүүхдийн нүдээр харж сэтгэдэг тул хүүхдүүд Okaidi-гийн хувцаснуудад өөрийн эрхгүй татагддаг. Зугаатай деталиуд, өнгөлөг, шинэлэг элементүүд ба хөдөлгөөн хорихгүй эсгүүр нь хүүхдийн эрч хүчтэй, аз жаргалтай мөн чанарыг дэмжиж өгнө.

Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас (фото 2)

Бяцхан үрсэд яагаад таалагдах вэ?

Гэрийнхээ бяцхан гүнжид цэцэрлэгтээ өмсөх ягаан даашинз, даашинзтай нь төгс зохицох цагаан тирко бэлдээд тавьсан байтал гүнж маань өөрөө цэнхэр купальник дээр шар тютю өмсөн үүгээр ч зогсохгүй ногоон усны гутал углан гарч ирдэг тохиолдол ээжүүдэд танил биз ээ. Хүүхэд тодорхой наснаас эхлэн өөрийн сонирхол, мэдрэмжийг хувцсаараа илэрхийлж эхэлдэг ба энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ аль болох өргөн сонголт танилцуулж, өөрийгөө эрх чөлөөтэй илэрхийлэхэд нь туслах үүрэгтэй билээ.

Ийм ч учраас Okaidi-гийн баримталдаг "Хүүхэд бүр аз жаргалтай байж өөрийн ирээдүйг удирдах эрхтэй" гэх үнэмшил бид бүгдийн хувьд их чухал юм. Энэхүү баримтлалынхаа дагуу Okaidi хүүхдийн анхаарлыг татах чадвартай, бүтээлч санаанууд нэвтрүүлдэг байгаа. Жишээ нь нарны гэрэлд өнгө нь хувирдаг "Шидэт пүүз" эсвэл хоёр талаар эргүүлэн өмсөх боломжтой "Хувирамтгай даашинз" зэрэг нь аливаа өвөрмөц зүйлийг тэр даруйд нь анзаардаг гярхай, сониуч хүүхдийн сэтгэлийг шууд л булаадаг. Тод өнгөнүүдийг зоригтойгоор хослуулж, аксесуараар төрхөө чимэх дуртай бяцхан загварын одод маань хүссэн стилиэ эндээс бүрдүүлэх боломжтой.

Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас (фото 3)

 

Okaidi-д хүүхдийн хувцаснаас гадна бугуйвч ба зүүлт зэрэг гоёл чимэглэл, хөнжил ба энгэрэвч зэрэг хэрэглэл, зөөлөн тоглоом ба аксесуарууд гээд хэрэгцээнд нь шаардлагатай өргөн төрлийн бүтээгдэхүүнүүд бий.

 

OKAIDI-гийн баримталдаг 12 үнэт чанар


Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас (фото 4)

Онцлох дэлгүүр: Өхөөрдөм бүхнийг OKAIDI-гаас (фото 5)

OKAIDI Mongolia

Утас: 77182288, Хаяг: Шангри-Ла Молл 2-р давхар 

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

цааш үзэх