Хайх

Миланы загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Миланы загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Өнгөлөг хувцаснууд болон инээмсэглэсэн загварынхнаар дүүрэн Миланы гудамж

Text: Buro.Mongolia


Есдүгээр сарын 21-27 хооронд Миланы хавар-зун 2022 загварын долоо хоног амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаад Prada, Versace, Fendi, Dolce & Gabbana зэрэг дэлхийн шилдэг брэндүүд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцуулсан юм. Загварын долоо хоногт уригдан ирсэн залуучуудын хувцаслалт дунд шоколадан бор, классик хар, гүн цэнхэр, тод ногоон зэрэг өнгөнүүд зонхилсон байна. Тэд богино савхин хүрэм, чөлөөт хэлбэрийн урт даашинз, өргөн жийнсэн өмд, могойн арьсан хээтэй урт түрийтэй гутал зэргийг түлхүү сонгосон бол аксесуарын хувьд XXL хэмжээний маш том цүнх, ковбой малгай, арьсан бээлий, сонин содон хэлбэртэй хүзүүний зүүлт, гоёмсог нарны шилнүүд давамгайлжээ. Ингээд Миланы загварын долоо хоног дээрх өнгөлөг, өвөрмөц шийдлүүдээр дүүрэн street style төрхүүдийг хүлээн авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх