Аль болох богино: Кроп-топыг хэрхэн зохицуулж өмсөх вэ
Ил гарсан хүйснээс эхлээд хамгийн жижиг цээживч хүртэл
Цамцны уртын хэмжээ энэ зуны улиралд түүхэн дэх хамгийн богино хэмжээндээ очоод байна. L.W. Anderson, Balenciaga эсвэл Anthony Vaccarello-гийн хавар-зуны цуглуулгад багтсан загварууд энэ трендийн хамгийн тод жишээ юм. Богино топыг загварлаг байдлаар өмсөх хамгийн хялбар арга бол Etro брэндийн санал болгосон шиг өндөр суудалтай торгомсог өмдтэй хослуулж, гадуур нь задгай энгэртэй пижам загварын нимгэн цамц өмсөх явдал юм. Харин 1990-ээд оны гранж хэв маягт дуртай нэгэн нь богино тайрсан даавуун майкийг өргөн жийнсэн өмд эсвэл эрэгтэй загварын брюк өмдтэй хослуулж өмсөөрэй. Ийм төрхтэйгээр та техно хөгжмийн үдэшлэг рүү зоригтойгоор явж болно шүү. Хэрвээ танд унтлагын маягийн цээживч өмсөх зориг хүрвэл тэрхүү загварыг Alberta Ferretti эсвэл Dries Van Noten нарын тайз дээр үзэгдсэн шиг урт ханцуйтай нимгэн цамцан дээгүүр өмсөөд үзээрэй. Энэ төрх нь анхандаа хачирхалтай санагдаж болох ч нэг өмссөний дараагаар танд гарцаагүй таалагдах болно. Эцэст нь хэлэхэд хамгийн зоригтой нэгэн нь Mugler-ийн танилцуулсан шиг дан хар өнгөөр хувцаслаж, богино топыг дангаар нь өмсөж, галбираа гайхуулаарай.