Чиг хандлага: Жийнсэн юбка
Хувцаслалтад тань эрч хүчтэй өнгө аяс нэмнэ
Хавар-зун 2020 улиралд хэд хэдэн дизайнерууд жийнсэн юбкаг цуглуулгадаа онцолсон юм. Тэгвэл дэрвэгэр, мини, харандаа хэлбэрийн гээд төрөл бүрийн жийнсэн юбкануудыг хэрхэн өдөр тутамдаа загварчлан өмсөх вэ? Celine, APC брэндүүд шифон материалтай эмэгтэйлэг цамц, сорочка, өндөр өсгийттэй хослуулан 1970-аад оныг санагдуулам ретро өнгө аястай төрх бүрдүүлэхийг санал болгосон бол Alexander Wang, Stella McCartney брэндүүд футболка, сандаалтай хослуулж, илүү орчин үеийн төрх бий болгож үзүүллээ. Түүнчлэн зарим цуглуулгад тэгш бус хэмтэй загварууд багтсан ба ийм загварууд нь илүү этгээд харагддаг юм. Хувцаслалтад тань эрч хүчтэй өнгө аяс нэмэх жийнсэн юбка нь шүүгээнд зайлшгүй байх загваруудын нэг бөгөөд загварчлан өмсөхөд тийм ч их хичээл зүтгэл шаардлагагүй билээ.