Эрчүүдийн анхааралд: Энэ зун ямар загварын сандаал өмсөх вэ?
Стилистийн онцолж буй 8 загвар
Монголд одоо л зуны улирал эхэлж байгаа мэт санагдаж байна. Гадаа +30 хэм хүрч, хүмүүс ч хөнгөн, эвтэйхэн хувцаслалт руу шилжиж байна. Битүү гутал өмсөх байтугай харах төдийд л халууцаж байгаа энэ үед 2020 оны гол трендээр нэрлэгдсэн спорт сандаал болон илүү цэмцгэр арьсан углаашнуудаас сонголтоо хийх цаг иржээ.
Сандаалыг загварчлахдаа дотор нь оймс өмсөх эсэх дээр ихэнх хүмүүс эргэлздэг. Тэгвэл энэ асуултад Оросын загвар болон урлагийн Inside сургуулийн үүсгэн байгуулагч, стилист Игорь Андреев хариулж, энэ улирлын гол сандаалуудыг сонгосон байна.
Түүний онцолсноор сандаалны дотор оймс өмсөх эсэх нь тухайн хүний дурийн хэрэг бөгөөд хөлөө халтар болгох дургүй бол мэдээж хэрэг оймстой өмсөх нь хавьгүй дээр аж. Гэхдээ мэдээж ямагт нөхцөл байдалдаа тааруулж хувцаслах хэрэгтэй тул энгийн амралт, зугаалгын үед оймсгүй, харин ажлын уулзалтын үед оймстой өмсөх хэрэгтэй юм.
Дараах дөрвөн загвар нь жийнсэн болон спорт шоортнуудтай төгс зохицно. Ийм загварын спорт сандаалыг оймстой хослуулахад маш хялбар бөгөөд зүгээр энгийн цагаан гэлтгүй тод өнгөтэй, сонирхолтой хээтэй ч оймс өмсөж болох юм.
Харин илүү цэмцгэр хийцтэй арьсан сандаалыг жийнсэн шоорттой хослуулахгүй байхыг стилист зөвлөж байна. Үүний оронд илүү хээнцэр материалтай шоорт, брюк өмд, кюлот зэргийг сонгож болох юм. Оймсний хувьд ч мөн энэ нөхцөлд татгалзсан нь дээр биз ээ.