Хайх

Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал

Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал

Text: Buro.Mongolia


Платформ ултай өсгийтэй гутал анти-тренд байсан нь саяхан. Тэгвэл загвар зохион бүтээгч, дизайнерууд тус загварын гутлыг энэ жилээс идэвхтэй урлаж эхэлсэн нь мода эргэдэг гэдгийн ээлжит жишээ боллоо.

Тодруулбал, Versace загварын ордны бүтээлч захирал Донателла Версаче намар-өвөл 2021 цуглуулгаараа дамжуулан платформ ултай, нарийн оломтой атласан өсгийтийг танилцуулсан билээ. Түүнчлэн тэрээр Миланы загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдсан хавар-зун 2022 загварын шоуныхаа үеэр зузаан ултай, залгаа өсгийтэй лофер болон сандаалуудыг харуулсан юм. Харин Prada брэндийн Миучча Прада, Раф Симонс бүтээлч захирлуудын намар-өвлийн цуглуулгад платформ ултай, геомтрийн хэлбэр дүрстэй, арьсан болон даавуун материалтай илүү этгээд загварууд орсон нь шинэлэг шийдэл болсон билээ. Эдгээр загварын орднуудаас гадна Dsquared2, Sportmax болон Del Core брэндүүд тус давлагаанд нэгдээд байгаа юм. Мөн Acne Studios, Etro загварын орднууд хавар-зун цуглуулгадаа 90-ээд оны хэв маяг шингэсэн платформ гутлын өөр хувилбаруудыг танилцуулсан билээ.

Сонирхуулахад, зузаан ултай энэхүү загвар нь 1970-аад оны глэм-рок урсгалын тэргүүн сонголт, таних тэмдэг нь байсан түүхтэй. Тиймдээ ч тухайн үед уг загвар нь өндөр эрэлттэй байсан юм. Харин анхны гарал үүслийн хувьд эртний Грекийн жүжигчид Амфитеатрт тоглохдоо хол суусан үзэгчдэд харагдахын тулд зузаан ултай гутал өмссөнөөр бий болсон гэж үздэг. Мөн XIV—XVII зуунд Венецийн эмэгтэйчүүд pianelle буюу одоогийн платформ гутлаар гоёдог байсан ба тус гутлын нийт зузаан нь арван сантиметрээс эхлэн 50 хүртэл, харин ховор тохиолдолд нэг метр ч хүртэл хүрдэг байжээ.

Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 1)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 2)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 3)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 4)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 5)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 6)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 7)
Мода эргэж байна: Платформ ултай өсгийтэй гутал (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх